Болгоомж сэрэмж илүүдэхгүй, гэхдээ хоосон сүржигнэл хэнд ч хэрэггүй!

64

 

Болгоомж сэрэмж илүүдэхгүй, гэхдээ хоосон сүржигнэл хэнд ч хэрэггүй!

 

Их Монгол улсын үеийн нэг ийм түүх байна:

 

Нэгэн жижиг хот улс байжээ. Тэгтэл "Монгол цэргүүд ирж байна.” гэсэн цуурхал тараадахаж. Тэгээд хотынхон хоёр g. Нэг хэсэг нь "Монголчуудад хаалга үүдээ нээж өгөөд, амьд үлдэхээ бодъё.” гэж Нөгөө хэсэг нь "Эцсээ хүртэл үзэлцъе.” гэж…

Ингээд хоёр тал эхэндээ хэл амаараа тэмцэлдэж, нэг тал нь Монголчууд эзэлсэн газраа яаж дарлаж зовоодог тухай баахан аймшигт түүх ярьж, нөгөө тал нь эсэргүүцсэн хүмүүсийг яаж аймшигтайгаар тамлаж, тарчлааж алдаг тухай "Тархи угаацгааж” эхэлжээ. Хот тэр чигээрээ айдаст автан эхнээсээ хоол хүнсээ нөөцөлж, хүнсний үнэ тэнгэрт хадаж, Зарим сэтгэлийн тэнхээгүй нь амиа хорлож, язгууртнууд нь хоёр хуваагдаж, сүүлдээ хоорондоо байлдаж, хот арав хүрэхгүй хоногийн дотор бүрэн сүйрсэн гэдэг.

Харин Монгол цэргүүд хотоос тэртээ холуур "Арнай” хэмээх сайхан дуугаа дуулалдан явж одсон юм гэнэ лээ.

Болгоомж сэрэмж илүүдэхгүй, гэхдээ хоосон сүржигнэл хэнд ч хэрэггүй!!!

Badam Ragchaa


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.