Диснейлэнд 175 сая доллар алдаад байна

25

 

Диснейлэнд 175 сая доллар алдаад байна

 

Хятадад дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн улмаас Дисней 175 сая долларын алдагдал хүлээгээд байна. Жилийн хамгийн өндөр орлоготой байдаг цагаан сарын баяраар Хятад дахь хоёр хүрээлэн хаагдсан. Тухайлбал, Шанхай дахь Диснейлэнд нэгдүгээр сарын 25-нд, Хонконгийнх нэгдүгээр сарын 26-нд хаагдсан юм. Гэхдээ вирусийн тархалт намжиж хүрээлэнгүүд хэвийн ажиллагаандаа орсны дараа л бодит хохирлыг тооцох боломжтой гэнэ. 

Үүний өмнө JPMorgan компанийн шинжээчид, шинэ коронавирус Хятад төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл дагуулж байна гэж мэдэгджээ. 

Eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.