Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

157

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

 

Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлаг гарсантай холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргажээ. Тус захирамжаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  бүрэн хориглосон байна. 

Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор "Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй" хэмээн захирамжид онцолжээ. 

Захирамжийн дагуу Шилийн Богд уул чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөнийг зогсоож байна. 
 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.