“Эрдэнэс Тавантолгой”-гоос хумсалсан 87 тэрбум төгрөгийн эздийг яах вэ

1203
“Эрдэнэс Тавантолгой”-гоос хумсалсан 87 тэрбум төгрөгийн эздийг яах вэ Өнөөдөр монголчуудын анхаарлыг хамгийн их татаж, магадгvй 2015 оны эхний хагас жилд эдийн засгийн аврагчаар тодорч ч болзошгvй Тавантолгойн нvvрсний ордын хөрөнгө оруулагч, олборлолтыг хариуцан гvйцэтгэгчээр шалгараад байгаа БНХАУ-ын "Шэнхуа энержи”, Японы "Сумитомо” Монголын "Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй хийж байгаа нарийн тvвэгтэй, нягт нямбай гэрээ хэлцлийн ажил хоёр дахь өдрөө vргэлжилнэ.
 
Монгол орны эдийн засгийн "зvрх” болсон хэдхэн компанийн нэг нь "Эрдэнэс Тавантолгой” ХК. Энэ компанийн ТУЗ-ийн vе vеийн дарга нар их хэмжээний хөрөнгөөр тоглосоор vндсэндээ энэ компанийг бvрэн дампуурахынх нь өмнөхөн аз болж гадна, дотны хөрөнгө оруулагчид тодроод байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд асуудал шийдэгдэх яагаа ч vгvй ёстой л хонгилын vзvvрт ёлтойсон гэрэл сvvмэлзэх төдий л байгаа. Зургаан тэрбум тонн сайн чанарын коксжих нvvрсний нөөцтэй энэ том компанийг өнөөдрийн арчаагvй, дампуурлын ирмэг дээр аваачсан гэм буруугийн хариуцлагыг хэн хvлээх нь тодорхойгvй.
 
Тавантолгойг тонож, дээрэмдсэн буруутныг тогтоохоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2014 оны 08 тоот тогтоолоороо ажлын хэсэг байгуулан "Эрдэнэс Тавантолгойд чухам юу болоод байгаа, тэнд хуваарилсан мөнгө хаачаад байгааг олуулахаар” томилсон тvvхтэй. Ажлын хэсгийг УИХ-ын гишvvн Д.Хаянхярваа ахалж, Г.Батхvv, Х.Болорчулуун, С.Одонтуяа, А.Тлейхан, Г.Уянга, Ж.Энхбаяр нар багтан ажилласан. Удтал дуугvй суусан ажлын хэсгийнхэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсон өдөр амь орж, дээрх ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа Тавантолгойд vvсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийгээтэхсэн биш Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Дvvргийн иргэний анхан шатны хоёрдугаар шvvхийн мэдэгдэх хуудас гардсан нь саяхны явдал. Асуудлын гол нь дээрх ажлын хэсгийн шалгалтын дvнд нэлээн хэдэн ноцтой баримтууд дурьдагдсан байдаг.
 
Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулагдсан Сингапурын "Five hills holding" компанийн Монгол дахь хуулийн этгээд, захирал нь Meil James Wilson, Австрали улсын иргэн гэж улсын бvртгэлд бvртгэгдсэн "TTJvco” компанид "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны есдvгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолоор 31 тэрбум 988 сая төгрөгийн балансын vнэ бvхий техник, тоног төхөөрөмжийг шилжvvлэн өгсөн байдаг. Зvvн Цанхийн уурхайн гэрээт олборлогч гэх энэ компанид техник, тоног төхөөрөмжийг шилжvvлэх асуудлыг ТӨХ-нд тавьж шийдвэрлvvлэхийг тухайн vед "Эрдэнэс МГЛ”-ийн Гvйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишт даалгасан аж. Тэгэхээр энэ асуудалд "Эрдэнэс МГЛ”-ийн экс захирал Б.Энэбиш, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гvйцэтгэх захирал Я.Батсуурь, тус компанийн ТУЗ-ийн экс дарга Г.Дэнзэн, тvvний дараах ТУЗ-ийн дарга, өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гээд олон хvн хамаарах нь тодорхой.
 
 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдvгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолын гурав дахь хавсралтын 2-т 46 тэрбум 840 сая 920 мянга 600 төгрөгийн балансын vнэ бvхий техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу дээрх компанид шилжvvлэн өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ vед ТӨХ-ны ямар нэг шийдвэр гараагvй байдаг. Vvнээс хойш жилийн дараа "Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны 37 дугаар тогтоол, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гvйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны А/318 тоот тушаалын дагуу гэрээт олборлогч "TTJvco” компанид 47 ширхэг, 86 тэрбум 771 сая төгрөгийн vндсэн хөрөнгийг шилжvvлэн данснаас хасчээ. Төрийн өмчийг хувийн компанид хариу төлбөргvйгээр шилжvvлж болохыг зохицуулсан эрх зvйн зохицуулалт байхгvй бөгөөд өмч хувьчлалаас гадуур vндсэн хөрөнгийг хувьд шилжvvлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дvгээр зvйлийн 29.1-д зааснаар Засгийн газрын шийдвэрээр гагцхvv нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана гэж заасныг зөрчсөн байна.
 
 "Эрдэнэс Тавантолгой”-гоос хумслагдсан дээрх 87 тэрбум төгрөгийн хэрэг Шинэчлэлийн Засгийн газар огцорсон, Австрали захирал Meil James Wilson, ТУЗ-ийн дарга байсан Б.Энэбиш, Г.Дэнзэн нар байгаа байхгvй нь мэдэгдэхгvй болсон зэрэгтэй уялдан чимээгvйхэн замхарч байх шиг байна. Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байгаа чухам энэ vед "Эрдэнэс Тавантолгой”-гоос зувчуулсан дээрх 87 тэрбумын араас дорвитойхон нягталж, шалган гэм буруутныг тогтоогоод авахад гэмгvй санагдана.
 
Өглөөний сонин
Д.Түвшин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>