Оросын иргэд дунд коронавирусний анхны тохиолдол илэрчээ
ТОКИО. /TASS/. Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон "Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээрх ОХУ-ын иргэнээс коронавирус илэрчээ. Энэ тухай ОХУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яам мэдэгдсэн байна.
"Японы эмч нар хөлөг онгоцонд байгаа хүмүүсээс "COVID-19” коронавирусний шинжилгээ авах үеэр ОХУ-ын иргэнээс энэ вирус илэрчээ. Түүнийг ойрын хугацаанд эмнэлэгт хүргэх бөгөөд тэнд эмчилгээ хийлгэне” хэмээн дипломат төлөөлөгчийн газар цохон тэмдэглэжээ. Энэ нь Оросын иргэд дунд коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна.