Дэлхийн одод Монголд нэвтрүүлэг хийх гэж байснаа больжээ

272

Дэлхийн одод Монголд нэвтрүүлэг хийх гэж байснаа больжээ

 

Их Британийн "Sport Relief” шоу цэнгээнт нэвтрүүлэг ээлжит дугаараа Монгол Улсад бэлтгэх гэж байснаа коронавирусийн дэгдэлтээс болоод больжээ. Уг нэвтрүүлэгт урслаг спортын одууд оролцож, спортоор өрсөлддөг. Энэ удаагийн дугаарт хошин урлаг, хөгжим, телевизийн нэвтрүүлгийн дэлхийн хэмжээний алдартнууд болох Фрэнки Бриж, Ник Гримшоу, Саманта Уомак нарын зэрэг одод оролцох бөгөөд тэд Хөвсгөл нуурын мөсөн дээр тэшүүр, унадаг дугуй гэх мэт спортын төрлөөр энэ сарын 24-28-нд дөрвөн өдрийн турш тэмцэлдэхээр төлөвлөж байсан аж. Хэрвээ энэ нэвтрүүлэг бүтээгдсэн бол сайхан сурталчилгаа болох байсан нь тодорхой. Харамсалтай нь, БНХАУ-д дэгдсэн коронавирусийн халдвараас болж төлөвлөгөөгөө өөрчлөн Намиби улсад хийхээр болсон байна.

Манайхыг халдварын голомттой ойрхон гэж үзжээ.  

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>