ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТЫГ ТАВДУГААР САР ГЭХЭД ЗОГСООХОО АМЛАЛАА

77

Коронавирус буюу COVID-2019-ийн улмаас тус улсад үүссэн хүнд нөхцөл байдал ирэх дөрөвдүгээр  сар гэхэд хэвийн болно. Халдварын оргил үе хоёрдугаар сарын сүүлчээр болох болно.

Энэ тухай Хятадын эрх баригчид математик загвар ашиглан урьдчилсан тооцоо хийсэн эмч нарын судалгаанаас иш татан, мөн засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харгалзан үзээд мэдэгдлээ.

Сануулахад уушгины хатгалгааны анхны тохиолдол өнгөрсөн оны сүүлээр Ухань хотод (Хубэй мужийн засаг захиргааны төв) илэрсэн. Сүүлийн үеийн мэдээллээр шинэ коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо бараг 60 мянгад хүрч, нас барсан хүний тоо 93-аар нэмэгдэж 1789-д хүрчээ.

Нийтдээ 7.9 мянган өвчтөн эдгэж эмнэлгүүдээс гарсан гэж ТАСС мэдээллээ.

Самбаа Г

Самбаа Г

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.