Шуурхай мэдээ: Коронавирусийн 6 дахь тохиолдол илэрлээ

503

ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ын захирал "Д.Нямхүү: Ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч байгаа. Өнөөдөр 11:00 цагаас өмнө нь гадаадаас ирсэн дахин нэг монгол иргэний шинжилгээний хариу коронавирусийн халдвартай гарлаа. Уг иргэн нь Берлин-Москва-Улаанбаатар хотоос ирсэн.  Иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан. Дахин лабораторийн шинжилгээ авч баталгаажуулна. Үдээс хойш батлагдсан хариу гарна. "  гэлээ. 

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна.

У.Мандах

Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>