Жүжигчин Даниэл Дэ Ким коронавирусийн халдвар авснаа зарлаж, азиудыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг уриаллаа

637

"Hawaii 5:0" болон "Lost" цувралын жүжигчин Даниэл Дэ Ким коронавирусийн халдвар авжээ. Энэ талаараа тэрээр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тэрээр хэдэн долоо хоногийн өмнө Нью Йорк хотноо "New Amsterdam" киноны зураг авалтад оролцоод Хавай дахь гэртээ ирсний дараагаар халуурах, булчингаар өвдөх гэх зэрэг зовуурь илэрч байсан тул өөрийгөө тусгаарлан, шинжилгээ өгөхөд хариу эерэг буюу коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Харин гэр бүлийнхнээс нь коронавирус илрээгүй аж. 

Инстаграм хуудастаа байршуулан бичлэгтээ жүжигчин Ким коронавирусийн нөлөөгөөр азиудыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг хүссэн байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч коронавирусийг "Хятадын вирус" гэж хэлсэн нь ялгаварлан гадуурхах үзэл хэмээн тодорхойлж, "Би ази хүн. Бас би коронавирусийн халдвартай. Гэхдээ би Хятадаас халдварлаагүй, АНУ-ын Нью Йорк хотод байхдаа халдвар авсан. Хүмүүс хаана энэ өвчнийг туссан нь чухал биш, харин хүмүүс өвдөж, нас барж байгаад анхаарах ёстой" гэжээ. Жүжигчин Даниэл Дэ Ким Өмнөд Солонгос улсад төрсөн ч Америкт өсөж торнисон юм. Тэрээр одоо 51 настай.

Б.Бадамгарав 

Эх сурвалж: TIME

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>