Шинзо Абэ: Токио-2020 олимпийн наадам болно

42

 

Шинзо Абэ: Токио-2020 олимпийн наадам болно

 

Т.САЙХАН

Японы ерөнхий сайд Шинзо Абэ "Токио хот зуны олимп болон пара олимпын наадмыг зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ. Шинзо Абэ "Юуны өмнө тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хоёрдугаарт тэр нь хүмүүсийг огшоосон, сонирхол татсан наадам зохион байгуулах явдал юм” гэжээ.  Тэрээр Их Долоогийн тэргүүн нарын теле хурлын үеэр ч олимпын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Япон улс өмнө олимпийн наадмын эрх авсан ч хойшлогдож байсан удаатай.  Тодруулбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй юм.

Эх сурвалж:www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.