Корона вирусээр халдварласан, нас барсан одод

497

Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн халдвараар олны танил эрхмүүд өвчилсөн тухай мэдээлэл өдөр бүр гарах боллоо. Бид уншигч та бүхэндээ энэ удаа алдартнуудаас хэн, хэн гэдэг эрхэм үхлийн вирусээр халдварласан, хэн, хэн нас барсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Том Хэнкс, Рита Уилсон

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

63 настай Том Хэнкс нас чацуу эхнэр Рита Уилсоны хамт коронавирусээр халдварласан тухай мэдээлэл олныг цочирдуулсан. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард Австралид очиж, тэнд байхдаа халдвар авсан нь тодорхой болсон юм. Том Хэнкс Элвис Преслийн тухай өгүүлдэг киноны зураг авалтад оролцох, энэ завсар эхнэр нь Брисбен, Сиднейд бие даасан концертоо тоглох зорилготой байсан аж. Тэд энэ сарын 12-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд харин холбогдох байгууллага тэдэнтэй нэгдүгээр болон хоёрдугаар хавьталд орсон хүмүүсийг тогтоох нөр их ажилтай үлдсэн. Тэдгээр хүмүүсээс Рита Уилсонтой хоёр удаа уулзсан  сэтгүүлч Ричард Уилкинс, түүний хүү хоёр коронавирусээр халдварлагдсан нь тогтоогдсон юм. Хүү нь аавыгаа Рита Уилсонтой уулзсаны дараа гэрт нь зочилж очсон байжээ.

Аз болоход дээрх хүмүүст вирусийн өвчлөл хөнгөн байдлаар илэрсэн бөгөөд Том, Рита нар аль хэдийнэ эмнэлгээс гарч, гэртээ тусгаарлалтад байгаа аж.

Ольга Куриленко

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Украин гараалтай Францын жүжигчин Ольга Куриленко коронавирусээр халдваарлагдсан тухай мэдээлэл энэ сарын 16-ны өдөр хэвлэлд гарсан. Онош батлаагдсаны дараа тэрээр өөрийгөө тусгаарласан байна. "Халуурч, бие сульдахаас өөр шинж тэмдэг одоогоор алга” гэж тэрээр биеийн байдлынхаа талаар олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Түүний биеийн халуун долоо хоногийн турш 38-38,5 хэмд хэлбэлзэж байжээ. Нэг удаа 39 гарахад нь эмнэлэг дуудсан ч ор дүүрсэн учир авахгүй гэсэн аж. Сүүлд түүнийг эдгэрсэн гэсэн мэдээлэл гарсан юм. 

Кристофер Хивью

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Норвегийн жүжигчин, 41 настай Кристофер Хивью /”Хаадын тоглоом” киноны Тормунд/, эхнэр, 49 настай сэтгүүлч Гри Хивью коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсны дараа энэ сарын 16-наас өөрсдийгөө тусгаарласан. Жүжигчний өөрийнх нь хэлснээр бол одоогоор биеийн байдал хүндэрсэн зүйлгүй, ханиадны хөнгөн шинж тэмдэг л илэрч байгаа гэнэ.

Тэрээр "Нетфликс”-ийн "Шулам” хэмээх бүтээлийн зураг авалтад оролцож байхдаа оношлогдсон. Үүнээс болж зураг авалтад орж байсан багийнхан бүгд 14 хоног тусгаарлалтад ороод байна. Компанийн зүгээс зураг авалтын талбайг гүн цэвэрлэгээ ариутгалд оруулна гэж амалжээ.

Индира Варма

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

"Хаадын тоглоом”, "Лютер”, "Патрик Мелроуз”,  "Карнивал Роу” зэрэг кинонд тоглож алдаршсан Британийн жүжигчин Индира Варма халдвар авснаа энэ сарын 18-д олон нийтэд зарласан. Тэрээр шинж тэмдгээ тодорхой бичээгүй ч таагүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Идрис Эльба

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

"28 долоо хоногийн дараа”, "Прометей”, "Тор” зэрэг кинонд тоглосон Британийн жүжигчин Идрис Эльба өвчний ямар ч шинж тэмдэггүй байсан ч энэ сарын 16-нд өгсөн шинжилгээнийх нь хариу эерэг гарчээ. Тэрээр эхнэр Садринагийн хамт тусгаарлагдсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичжээ.

 Луис Сипульведа

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Чилийн кино найруулагч, зохиолч Луис Сипульведа эхнэр Кармен Яньесын хамт Португалд аялсныхаа дараа вирусийн халдвар авсан. Мэдэх үедээ Испанид байж таарчээ. Тэрээр эхнэрийн хамт эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

 Софи Грегор Трюдо

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Грегор Трюдо Их Британид айлчилж ирснийхээ дараа өгсөн шинжилгээнээс ковид19 вирус илэрсэн. Тэрээр тусгаарлалтад байна. Нөхөр Жастинд нь одоогоор онош тавиагүй ч мөн 14 хоног тусгаарлагдаад буй.    

Рейчел Мэтьюз

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

"Үхэхэд сайхан өдөр” киноны од Рейчел Мэтьюз энэ сарын 17-ны өдөр халдвар авсан тухайгаа зарласан. Өөрийнх нь хэлснээр бол зарлахаасаа долоо хоногийн өмнөөс тусгаарлалтад орсон байж. Биеийн байдал хүнд биш ч хоол идэх хүсэлгүй, гурав дахь хоног унтсан, ерөнхийдөө ноомой байдалтай байна гэжээ.

Эзекьел Гарай    

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Испанийн хөлбөмбөгийн "Валенси” багийн тоглогч Эзекьел Гарай багийн дөрвөн тоглогчийн хамт вирусийн халдвар авсан. Тэрээр тусгаарлалтад байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Педро Санчес, Бегонья Гомес

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Испанийн Ерөнхий сайд Педро Санчезын гэргий Бегонья Гомес вирусийн халдвар авсан нь энэ сарын 15-нд тодорхой болсон. Тэд Мадрид дахь байшиндаа тусгаарлагджээ. Тэднээс гадна Испанийн Засгийн газрын гишүүн Тэгш боломжийн сайд Ирене Монтеро, Ерөнхий сайдын орлогч, популист "Подемос” намын дарга Пабло Иглесиас нар мөн вирусийн халдвар авчээ.  

Каллума Хадсон Одой

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

19 настай энэ хөлбөмбөгчөөс вирус илэрсний дараа "Челси” багийнхан бүгд тусгаарлалтад ороод байна.

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Британийн Эрүүл мэндийн дэд сайд Надин Доррис вирусийн халдвар авсан. Тэрээр үүнийгээ мэдсэн даруйд өөрийгөө тусгаарласан байна. Надин оношлогдохоосоо ердөө нэг өдрийн өмнө Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсан байдаг.

Витторио Греготти

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Италийн нэрт уран барилгач Витторио Греготти вирусийн халдвараас нас барсан. Тэрээр Португалын Лиссабон хотод "Белем” соёлын төвийн барилга, Италийн Миланд Калабрийн их сургуулийн кэмп, , Палермо хотын Зен өргөн чөлөө зэрэг тухайн хотынхоо  нэрийн хуудас нь болсон олон барилгыг барьсан  хүн юм. Уран барилгач энэ жил 92 настай байжээ.

Харви Вайнштейн

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Нью Йоркийн булангийн Райкерс арал дээр хоригдож байсан Харви Вайнштейн вирусээр халдварлагдсан болох нь тогтоогдсон. Тэрээр стилист Жессика Манн, туслах Мириам Халей нарыг хүчирхийлсэн нь тогтоогдож, шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод байсан юм. Хоригдлуудаас шинжилгээ авахад түүнээс гадна бас нэг хоригдлын хариу эерэг гарсан аж.    

Плачидо Доминго

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Испанийн нэрт тенор Плачидо Доминго вирусийн халдвар авчээ. Тэрээр энэ жил 79 настай юм. Тэрээр халуурч байгаа гэнэ.

Лючия Бозе

Корона вирусээр халдварласан, нас барсан одод

Италийн нэрт жүжигчин Лючия Боке вирусийн халдвар авсны улмаас өчигдөр нас баржээ. Тэрээр 1947 онд Италийн мисс болж байсан, ”Нэгэн хайрын тэмдэглэл” зэрэг кинонд тоглож алдаршжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>