Нью-Йоркийн захирагч тусламж хүслээ

54

Вируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо тусламж хүслээ. Америк дахь дэгдэлтийн төв болоод буй тус мужид амиа алдагсдын тоо хэдийн 1200 даваад байна. Нас баралт хийгээд онош батлагдсан өвчлөлийн дийлэнх нь хүн ам шигүү суурьшсан Нью-Йорк хотод тохиолдож байна.

Захирагчийн хүсэлтийн дагуу АНУ-ын тэнгисийн цэргийн флотын 1000 ортой эмнэлгийн хөлөг Нью-Йорк боомтод ирлээ. USNS Comfort хөлөг өмнө нь есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Нью-Йоркийн оршин суугчдад туслахаар ирж байсан юм.

С.Үлэмж

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.