Нэг өвчтөнийг эмчлэхэд дунджаар 30,0-35,0 сая төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ

56

ЭМЯ-ны мэдээллэснээр 4-р сарын 6-ны өдрийн байдлаар манай улсад халдвар авсан болох нь тогтоогдсон 15 өвчтөн эмчилгээ хийлгэж байна. ХӨСҮТ-ээс өгсөн мэдээллээр халдвар авсан нэг өвчтөнийг эмчлэхэд дунджаар 30,0-35,0 сая төгрөг зарцуулахаар байгаа гэж мэдэгдсэн.
Өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн байгууллагууд ч ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа өнөөгийн тархалтын нөхцөлд манай улс шиг эдийн засгийн нөөц боломж бага, төсөв хөрөнгө төдийлөн хүрэлцээтэй бус улсад 15 өвчтөнийг эмчлэн эдгэрүүлнэ гэдэг нь манай улсын хувьд бага ачаалал бус.
Нэг өвчтөнийг эмчлэн эдгэрүүлэхэд хөрөнө мөнгөнөөс гадна олон хоног зарцуулагдаж байгааг эхний тохиолдолын жишээнээс ч харж болохоор байна. 
Гадаад орноос иргэдээ тусгай үүргийн нислэгээр авчирснаар халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр нэмэгдэж болзошгүй байна.
Хил залгаа ОХУ-ын Буриад улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж, дотооддоо ч халдвар тархаж эхлээд байна.
Ийм эрсдэлтэй нөхцөлд:
- Хилийн боомтууд үүний дотор Алтанбулаг, Сүхбаатар болон Буянт-Ухаа боомт дээр тавьж буй эрүүл ахуйн хяналт шалгалтыг өндөр түвшинд байлгаж, сонор сэрэмжтэй байх;
- Өвөр Монголд ч дахин шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул нүүрсний тээвэрлэлт хийж буй хилийн боомтууд дээрх хяналтыг чангатгах;
- ГХЯ-ны зүгээс Монгол улсад суугаа Элчин сайдын яамдад хандан нөхцөл байдлаа тайлбарлаж, гадаад орноос өөр улсын иргэд, үүний дотор дипломат статустай хүнийг ч цаашид авах боломжгүй гэдгийг мэдэгдэх хэрэгтэй байна.
Одоо манайд байгаа халдварт өвчинтэй тэмцэх хүн хүч, тоног төхөөрөмжөө нөөцөө дахин сайтар тооцож, шаардлагатай бол дутагдаж буй тоног төхөөрөмжийг нэмж авах нь зүйтэй болов уу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.