Цар тахал бидний бодож байгаа хугацаанаас эрт дуусна гэв

368

Цар тахал бидний бодож байгаа хугацаанаас эрт дуусна гэв

 

Хятадад коронавирусийн дэгдэлт намдахыг бараг яг урьдчилан хэлсэн Нобелийн шагналт Майкл Левитт энэ өвчний цар тахлын талаар өөрийн таамаглалыг бас дэвшүүлжээ. Цар тахал бидний бодож байгаагаас эрт дуусна хэмээн биофизикч хэлсэн байна. "Russian Times” сонин америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнийг иш татахдаа, өвчлөлийн өсөлт удаашрахыг харуулж буй тодорхой шинжийг анзаарчээ. Халдвар авсан 50 гаруй шинэ тохиолдлын тухай өдөр бүр мэдээлж байсан орнуудын мэдээ баримтад дүн шинжилгээ хийснээ тэр онцлон тэмдэглэсэн байна. Цар тахал удахгүй намжина гэдэгт Левитт итгэлтэй байна. Сонинд бичсэнээр, чухамхүү энэ эрдэмтэн Хятад дахь коронавирусийн явц ямар байхыг бараг 100 хувийн нарийвчлалтай урьдчилан гаргаж, өвчин намдах хугацааг хэлсэн юм. Түүний таамаглалын алдаа хоёр хувь байгааг мэдээлж байна. Хятадад 80 мянга орчим хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, 3000 гаруй хүн энэ өвчнөөр нас барна хэмээн Нобелийн шагналтан хэлж байсан юм. Эрдэмтний таамаглал өнөөдөр бидний ажиглаж байгаа тэр нөхцөл байдалд гайхалтай дөхөж байгааг сонинд тэмдэглэжээ.

 

Б.Атар

Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>