Х.Ганхуяг: АН-аас нэр дэвшихээр 181 хүн 100 сая төгрөг тушаасан

68

“Хера Холдинг ХХК”-ийн захирал Х.Ганхуяг АН-ын сонгуулийн санхүүжилттэй холбоотой 100 сая төгрөгийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт дугтуйтай захидал, нэрсийн хамт ирсэн. Үүнийг АН дотроосоо явуулсан гэж бодож байгаа. Тодруулбал, сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан 181 хүн байна.

Захидалдаа “С.Эрдэнэ АН-ыг удирдсанаас хойш энэ намд мөнгө, эрх мэдлийн төлөө үнэт зүйлээ худалдаж эхэлсэн. Нам дотроо хэдэн хэсэг болж бутраад байна. Шударгаар ажиллаж байгаа залуучуудын үнэт зүйлсийг үгүй хийж байна. С.Эрдэнэ АН-ыг мөнгөний машин болгосон. Мөн ҮБХ-ны 400 гишүүдийг дотор нь өрсөлдүүлж, хүн бүрээс 6 сая төгрөг хураан, 1.4 тэрбум төгрөгийн цэвэр орлого олдог болсон. Мөн УИХ-д нэр дэвшигчдээс 100 сая төгрөг хурааж байгаа. Одоо бүр 400-500 сая болох нь. Одоогийн байдлаар нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 200 гаруй хүн байна. Тэдний дунд жирийн ард түмний хүүхдүүд ховор байна. Эрх мэдэлд улаарсан хүмүүсийн гар хөл, үр хүүхдүүд нь байна. С.Эрдэнийн хувьд үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хумиуллаа. Айдастай дарамттай байна” гэсэн утгатай зүйлс бичсэн байна.

Би С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаа өгч байна. Нэрсээ, дансаа ил болго. Албан тушаалын дэлгүүрийн лангуу шиг үзэх хэрэггүй. 60 тэрбумын схемээс ялгагдах юм алга” гэв.

Ингээд жагсаалт, захианы хамт ирсэн. Жагсаалтыг танилцуулвал,

Б.Аз

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.