Хариуцлагагүй ажилласан ИТХ-ыг тараан төлөөлөгчийг эгүүлэн татдаг болно

390

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиглэлээр дөрвөн томоохон өөрчлөлт орсныг органик хуульд тусгах шаардлага үүссэн. Тиймээс нэг бүхий гишүүд хуулийн төслийг санаачлахдаа аймаг, сум, баг, нийслэл дүүргийн чиг үүргийг тодорхой тусгаж орон нутагт санхүүжилт нэмэх зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс гадна ИТХ хариуцлагагүй ажиллавал тараахаас гадна төлөөлөгчдийг огцруулдаг байх хуулийн төсөл боловсруулсан байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд нэмэл өөрчлөлт оруулах хуулийн төсөлд аймаг сумын дарга болоод нийслэл, дүүргийн дарга нарын чиг үүргийн давхардлыг арилгах тодорхой заалтууд тусгажээ. Үүнээс гадна орон нутагт улс төржилтийг арилжах зорилгоор сумын хуралд нэр дэвшүүлэхэд улс төрийн намыг оруулахгүй байх зохицуулалт хийсэн гэлээ. Ингэснээр орон нутагт улстөржилт арилна гэж үзсэн байна. Мөн иргэдийн хуралд намын бүлэг байгуулахыг хориглож хариуцлагагүй ажилласан ИТХ-ыг тараадаг байхаар тусгажээ.

Үүнээс гадна засаг даргыг сонгохдоо төрийн төлөөлөгч байх зарчмыг баримтлан дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдаас хамааралтай байхаар хуульчилжээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн бас нэгэн гол заалт нь орон нутаг, дүүргүүдийн санхүүжилтийг нэмэх үүдээс хэд хэдэн татварын эрхийг олгож байгаа асуудал гэлээ.

Уг хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин хуулийн хэрэгжүүлэх хугацааг 2022 оноос байхаар тусгажээ. Учир нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой 150 орчим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>