Сонгуулийн төсөв ба цар тахлын төсөв

436

Сонгуульд зарцуулах төсөв цар тахлын төсвөөс хэдэн арав дахин их байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд сонгуульд 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоолол гараад бий. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаагаар дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.5 сая төгрөг зарцуулна гэж үзвэл бүх нэр дэвшигчид нийт 379.5 тэрбум төгрөг зарцуулахаар  байгаа аж.

Мөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 20 орчим нам, эвсэл тус бүрийг таван тэрбум буюу нийт 95 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцвол энэ удаагийн сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцооллыг урьдчилсан байдлаар гаргажээ. Мэдээж нэр дэвшигч бүр сонин, сэтгүүл, ухуулах хуудас зэргийг хэвлүүлж багадаа л өрхийн тоогоор тараана. Тэгвэл өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийг аваад үзье. Манай дүүргийн өрхийн тоо 104.600, сонгогчийн тоо нь 246 мянга.

Харин гарах зардал нь:

  • Тараах материалын зардал-650 сая төгрөг
  • Ухуулагчийн цалин-620 сая төгрөг
  • Намын ажилтан-50 сая төгрөг

Нийтдээ 1 тэрбум 320 сая төгрөгийн тооцоо гарч байгаа юм. Гэхдээ энэ бол барагцаа тоо.

Ингээд бодохоор энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өмнөх сонгуулиудаас ч илүү их зардал гарах дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хэр нүдээ олсон зардал вэ гэдэг нь ч ойлгомжтой. 

Нөхцөл байдал ийм байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөг хүртэл "Төсөв тодотгохгүй" гэж зүтгээд байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж, МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Надаас илүү сангийн авдар доторхыг мэдэх хүн байхгүй. Тиймээс би төсөв тодотгохгүй гэж хэлээд байгаа юм" гэсэн нь хардлагыг улам баталгаажуулаад байгаа юм.

Тэгээд ч цар тахалд зарцуулах төсөв эцсийн хувилбараар батлагдаагүй ч өнөөгийн  байдлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд зарцуулах төсөв коронавиурсын эсрэг авах арга хэмжээний зардлаас хэдэн арав дахин их байна гэх тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргаад байгааг дахин хэлэх хэрэгтэй байх. 

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>