51 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлсэнгүй

56

АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг 5 дугаар сарын 17-19-нд хүлээн авч, энэ тухай лавлагааг СЕХ-нд энэ сарын 20-нд хүргүүлэв.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн meduuleg.iaac.mn цахим системд СЕХ-ноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн 13 нам, 4 эвсэл, бие даагч, нийт 698 нэр дэвшигчийн ХОМ мэдүүлэх эрхийг цахим системд үүсгэжээ. Үүнээс хуулийн хугацаа дуусахад 647 нэр дэвшигч буюу 92.6 хувь нь ХОМ-ээ гаргаж баталгаажуулсан, харин 51 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна. 

Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар тус газраас гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрын www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл арга зүйгээр ханган ажиллажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ-ын цахим хуудсанд байршуулах бөгөөд нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.