"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ

74

Японы сансар судлалын агентлаг автомат жолоодлоготой "Конотори-9" сансрын хөлгийг амжилттай хөөргөснөө мэдээлжээ. Уг хөлөг тавдугаар сарын 25-нд Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбогдоно. Коронавиурсний цар тахлын улмаас агентлагийн олон ажилтан ажлаа онлайнаар хийж байгаа бөгөөд хөөргөх үйл явцыг тэд хоорондоо дүрс бичлэгээр холбогдож гүйцэтгэсэн байна. Сансрын хөлгийг хөөргөхөөс өмнө коронавирустэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг дэмжиж буйгаа илэрхийлэн, гарааны талбайг хөх өнгөөр гэрэлтүүлжээ.

Японы цагаар тавдугаар сарын 25-ны орой "Конотори-9" хөлөг ОУСС руу ойртох бөгөөд робот манипулятороор барьж авсны дараа стацтай холбогдох аж. Уг хөлгөөр ОУСС-д 6 тонн хүнс, тоног төхөөрөмж болон станцын багийн ажилтнуудад шаардлагатай бусад ашигтай ачааг хүргэж байгаа юм. 10 метр урт, 4.4 метрийн голчтой "Конотори" хөлгийг анх 2009 онд хөөргөж байжээ. 2011 оноос хойш буюу Америкийн “Space Shuttle” хөтөлбөр хэрэгжихээ больсноос хойш "Конотори" нь том оврын тоног төхөөрөмж хүргэдэг сансрын гол хөлөг болсон байна. Энэ жил "Конотори" загварын хөлгийг сүүлчийн удаа хөөргөж байгаа юм. 2021 оноос Япон улс илүү их хүчин чадалтай, илүү сайжруулсан хөлөг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. 

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.