Сисси гүйн Роми шнайдерын амьдарлын түүхээс

95

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, одоо ч гэсэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн,сэтгэл татам чанар,жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри,Герман,Швейцарь,Францын шүтэн бишрэгчид нь одоо хүртэл түүнийг Сисси гүнж” дүрээр нь хайрласаар байдаг бөгөөд гэр бүлийн нэг гишүүн шигээ,дотны найз нөхөр шигээ үздэг гэхэд хилсдэхгүй. ХХ зууны Герман-Францын нэрт жүжигчин,Австри,Герман,Францын кино од Роми Шнайдер 1938:09:23 нд Австрийн Вена хотод жүжигчний гэр бүлд төржээ.Эцэг Вольф Альбах-Ретти Австрийн үе дамжсан жүжигчин, ээж Магда Шнайдер кино од ажээ.Роми бага дүүгийнхээ хамт Германд өвөө,эмээ дээрээ өссөн бөгөөд багаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан Роми Шнайдер жинхэнэ суутан байсан юм. Тэрээр урлагийн сургуульд огт сураагүй бөгөөд түүнийг авьяас чадвараа өвлөн авсан гэж хүмүүс ярьдаг. 1953 онд Роми 15 насандаа “Цагаан Лилли цэцэглэх үед” кинонд ээжтэйгээ, ээж охины дүрд тоглосон ба түүний хамгийн том амжилт болсон 1955 оны “Сисси гүнж”кино түүний 6 дахь дүр байжээ.Тэрээр бүхий л эрэгтэй сүпер ододтой хамтран дүр бүтээсэн гэхэд хилсдэхгүй. Роми Шнайдер 20-иод насандаа Францын алдарт жүжигчин ХХ зууны хамгийн сайхан эр гэгддэг Ален Делонтой танилцсан бөгөөд шууд л нэг нэгэндээ дурласан байна.Роми ээжийнхээ эсэргүүцлийг үл хайхран Ален Делонтой хамт амьдрахаар Парисыг зорьжээ.Тэр хоёрыг хамгийн төгс хос гэж байсан боловч харамсалтай нь Ален Делон 5 жилийн дараа өөр эмэгтэйд дурлан Ромийг орхисон ажээ. Бүсгүйн зүрх сэтгэл хэзээч эдгэхээргүй шархалж үлдсэн боловч Роми сайхан сэтгэлтэй нэгэн байсан тул Алентай найзууд хэвээр үлдсэн юм.1966 онд Роми Германы найруулагч Гарри Майентай гэрлэж Давид Кристофер хэмээх хүүтэй болжээ. Хэдэн жилийн дараа түүнээс салсан бөгөөд өөрийн туслах Даниэль Бьезинитэй гэрлэсэн ба 1981 онд хоёр тийш болцгоожээ. Даниэль,Роми нарын охин Сара Магдалена өдгөө жүжигчний мэрэгжилтэй аж. Томи Шнайдер бүх зүйл нь бүрэн бүтэн,төгс амьдрахыг хүсдэг байсан хэдий ч түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм амар тайван өнгөрөөгүй юм. 1981 онд түүний итгэмжит хүн бүхий л эд хөрөнгий нь хувьдаа завшин авсан байдаг.Мөн хавдраас үүдэн нэг бөөрөө авахуулсан бөгөөд түүний хүү 14 насандаа хашаа руу авирч байхдаа унан амиа алджээ.Гэхдээ түүнд,түүний өмнөх туслах Даниэлийн охин 1977 онд төрсөн Сара охин нь байсан юм. Роми Шнайдерын үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхой бус бөгөөд 1982 оны 5-р сарын 29 ны өглөө Роми гэртээ ширээнийхээ ард амьсгал хураасан байдалтай олдсон ба задлан шинжилгээ хийгээгүй учраас чухам юу болсныг хэн ч олж мэдэх боломжгүй,түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ. Германы залуу жүжигчин Эвин Катерхельдийг өнөөгийн Роми Шнайдер гэж хүмүүс нэрлэх болсон ч РОМИ ШНАЙДЕРЫГ өөр хэн ч орлож чадахгүй билээ.( Эх сурвалж:YouTube-гээс авч,ВикипедиЯ-гаас товчлон орчуулав.)

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.