Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

365

МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэн хэлсэндээ хүрээгүй. Тэднийх нь дунд олон нийтийн ЖДҮХС-гаас зээл авах эрхийг нь “хулгайлсан” Х.Нямбаатар ч бий. Тэр бусдынхаа дэргэд бүх баримттайгаа, “гардуулсан”. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Анх мань хүнийг ЖДҮ-д холбогдсон, 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл түгэхэд тэрээр “Би болон надтай хамааралтай хэн ч ЖДҮ-ийн зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний бие болон гэр бүл, надтай хамаарал бүхий этгээдүүд тус сангаас зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг авсан зээлээ төл гэсэн шаардлагыг "Оффшорын эсрэг авлигатай тэмцэх бүлгэм" гэдэг фэйсбүүк хуудаснаас тараасан. Би маргааш буюу ажлын өдөр тагнуул, цагдаагийн байгууллагад энэ фэйсбүүк хуудсуудын байршлыг тогтоож, гүтгэлгийн залруулгыг хийх шаардлага бүхий албан бичгийг өгнө” хэмээн мэдэгдэж байв. Гэвч яг энэ асуудлыг нь ухаж үзвэл тэр өөрийн “Өгөөдэй Ази” компнидаа ЖДҮ-гээс зээл авахад хамгийн ихээр оролцсон хүн нь болж таараад байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-нд “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталгааг хангуулахын тулд “ХУД-ийн “Оддын хотхон” дахь дөрвөн өрөө 126 ам.метр орон сууцаа барьцаалуулжээ. Ингэхдээ Х.Нямбаатар гишүүн ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний дүү Х.Нямаа (Арилдий овогт Хишгээгийн Нямаа ЦА 8501****), Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар (Чонот овгийн Ишбалдангийн Баярбат РД: ЧА8210****) нар үлдсэн барьцааг гаргажээ. 

Тэр ийн “Өгөөдэй Ази” компанийн барьцаалбарыг шийдэж өгч байгаа нь хамаарал бүхий гэдгийг илэрхийлж буй хэрэг бус гэж үү. Хэний ч хамааралгүй компани хэн нэгэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаа болгож, итгэмжлэл хийж өгөхгүй шүү дээ.

Х.Нямбаатар төрийн түшээгийн нэрээр ЖДҮ байтугай авдаг нь ч илэрхий болсон. Учир нь тэр сонгогдсон тойргийнхоо иргэдийг ая тухатай амьдруулах нэрээр СХД-т зарлагдсан тендерүүдийг хамсаар уджээ. Дээрх “Өгөөдэй Ази” компани нь 2018 оны гуравдугаар сарын сүүлчээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 2018 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл нийт таван удаагийн тендер авсан байдаг. Мөн Тус компани бас хэдхэн сарын өмнө СХД-ийн ЗДТГ-тай гэрээ байгуулж тус дүүргийн нэг болон есдүгээр хороог камержуулах төслийг 25 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Эдгээрээс Улаанчулуутад 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барихад зарцуулсан 1.2 тэрбум төгрөгийг гадны болон дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр бүрдүүлсэн байдаг.

Гэтэл барилгын ажлыг нь нөгөө л “Өгөөдэй Ази” компани гүйцэтгэж бас л Х.Нямбаатар “тууз” хайчилсан байдаг. Товчхондоо, “Өгөөдэй Ази” компани Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлэх 175 сая төгрөгийн өртөгтэй таван тендерийг 2018 оны гуравдугаар сараас аравдугаар сард авсан байдаг.

Мөн ТӨБЗГ-аас 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр зарлагдсан “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны их засварын ажил”-ын тендерийг Өмнөговь, Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Номгон, Ханбогд суманд гүйцэтгэхээр авсан байна. Түүнчлэн тус компани 2018 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Төрийн банкны захиалагчтай “УБ Ялалт ТТ” засварын ажлыг тус тус авсан байгаа юм. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд 1.1 тэрбум гаруй төгрөгийн тендер авсан байдаг. Ийн бүх асуудал нь баримтаар нотлогдож, батлагдаад байхад ЖДҮ, ТЕНДЕРТ гаршсан Х.НЯМБААТАР дахин нэр дэвших нь зөв үйлдэл гэж үү. 

Б.Төгөлдөр

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>