Аюултай солир дэлхийн хажуугаар өнгөрнө

432

Аюултай солир дэлхийн хажуугаар өнгөрнө

 

НЬЮ-ЙОРК.
 /TASS/. Энэ бямба гарагт буюу зургадугаар сарын 6-нд 250-570 метрийн голчтой, "163348" дугаартай солир дэлхийн хажуугаар өнгөрнө гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.  
 
Уг солир манай гаргийн хажуугаар 5.1 сая км-ийн зайтай, секундэд 11.1 км-ийн хурдтай өнгөрөх гэнэ. NASA-гийн ажилтнуудын тооцоолсноор, солир дараагийн удаад 2024 онд дэлхийн хажуугаар ойрхон зайтай зөрж өнгөрнө.
 
Өнөөг хүртэл одон орон судлаачид дэлхийн орчмын сансрын орон зайд өөрөөр хэлбэл одон орон судлалын 0.05 нэгж буюу 7 сая км-ийн орон зайд 140 м-ээс дээш хэмжээтэй 8000 орчим солир олж илрүүлжээ. Ийм солирууд дэлхийтэй мөргөлдөх магадлал бага боловч "бодит аюул учруулахуйц солирын” ангилалд хамаардаг байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>