Байраа зарж сонгуулийн мөнгөө босгосон Б.Гүнбилэг таван орон сууцтай гэж мэдүүлжээ

402

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан, хуульч Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэрээр сонгуулийн мөнгөө босгохын тулд гэрээ зарж 70 гаруй сая төгрөг болгосноо хэлж байсан. Тэгвэл түүнийг орон гэрээ зарж, их хуралд нэр дэвшиж байгааг шүүмжилсэн хүмүүс олон байсан.

Учир нь гэрээ засаад төрөө засах ёстой байтал гэрээ зараад төр засна гэж байхгүй хэмээн шүүмжилсэн. Тэгвэл шүүмжлэлийн бай болоод байсан хуульч Б.Гүнбилэг АТГ-д таван орон сууцтай хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж мэдүүлжээ. Мөн тэрээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг ажээ. Ийнхүү таван орон сууцтай хүн нэг байраа зарах нь юу ч биш байлгүй дээ.  

Эх сурвалж: asu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>