Хамгийн СОДОН сонгуулийн нээлт
2020.06.02-ны өдөр улс орон даяар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Гэхдээ энэ олон нээлт дундаас хамгийн СОДОНнь Увс аймгийн Ардчилсан намын нээлт болох шиг санагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд 1000 дээл урлуулан ухуулагч нартаа өмсгөсөн нь үнэхээр содон бөгөөд иргэд, олон нийт, сонгогчдыг огшоосон, бахархал төрүүлсэн үйл явдал боллоо гэцгээж байна. Энэхүү 1000 дээлийг тус аймгийн 100 гаруй үйлчид урлажээ.