Б.Баатархүү: Хятад иргэдийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг саатуулсан

1607
 Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн II хорооны нутагт дэвсгэрт БНХАУ-ын хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ тухай Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс дараах зүйлийг тодрууллаа.

 

-Өнгөрсөн амралтын өдөр 210 сая төгрөгний төлөө БНХАУ-ын хоёр иргэний аминд хүрсэн хэрэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг саатуулсан. Одоогоор шалгалтын ажил явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

 

-Сэжигтнүүдийг хаанаас, хэдэн цагийн дотор илрүүлэв?

 

-Хэрэг үйлдэгдсэн дуудлага мэдээллийг 23:00 цагт авсан. Дуудлага авснаас хойш зургаан цагийн дотор сэжигтнийг баривчилсан. Энэхүү хэргийг илрүүлэхэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Дархан, Сэлэнгэ аймгийн цагдаагийн 700 гаруй алба хаагчид ажилласан гэв.

             

     Зарим эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын иргэд нь бизнес эрхэлдэг байсан аж. Тиймээс гэмт этгүүдүүд шунахайн сэдлээр тэдний аминд хүрсэн байх магадлалтай юм. Гэмт этгээдүүдийг Дархан аймагт явж байхад нь саатуулсан бөгөөд эхний мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>