Олон улсын олимпын хорооны гишүүнийг 7-р сарын 17-ны өдөр виртуал чуулганаар хэлэлцүүлнэ

226
<!-- MBegin:http://scandal.mn/uploads/posts/2020-06/1592812866_105607802_1906134032855764_6806131732889756472_n.jpg|left -->

2020-06-10-new-members-thumbnailОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШЭЭД БУЙ ТАВАН ШИНЭ ГИШҮҮНИЙГ ТУС ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ 2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДӨР ВИРТУАЛ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

Нэр дэвшүүлээд буй таван гишүүний дөрөв нь бие даасан гишүүн бөгөөд нэг нь Олон улсын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүн байх юм.

Энэ удаагийн сонгуулиар Мариа де ла Каридад Колонь Рюнес (эмэгтэй, 1958, Куба Улс), Колинда Грабар-Китарович (эмэгтэй, 1968, Хорват), Гүнж Рима Бандар Аль Сауд (эмэгтэй, 1975, Саудын Араб), Батболдын Баттүшиг (эрэгтэй, 1986, Монгол) нар бие даасан гишүүнээр нэр дэвшсэн бол Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч Себастиан Кое (эрэгтэй, 1956, Их Британи) олон улсын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүнээр нэр дэвшжээ.

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах: "Энэхүү таван гишүүний сонгуулиар Олон улсын олимпын хороо болон Олимпизмын хөдөлгөөн бүхэлдээ өндөр үнэ цэнэтэй мэргэжил болон ур чадвар бүхий эгнээг өөртөө нэгтгэж, түүнээс маш өндөр үр ашгийг хүртэх юм. Мөн бид эмэгтэй гишүүдийн тоог 39-д хүргэн өсгөж байна.” гэж онцлов.

Эмэгтэй гишүүдийг ийнхүү нэр дэвшүүлж байгаагаараа ОУОХ нь Жендэрийн Тэгш Байдлын Үнэлгээний Төслийн засаглалтай холбоотой зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн удирдлагын түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангахад хүчин чармайлт гаргаж буйн илрэл юм. Дээрх төлсийн дагуу ОУОХ 2020 онд шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилтыг тавьжээ. Хэдхэн өдрийн өмнө ОУОХ өөрийн комиссуудын бүрэлдэхүүнийхээ талаарх мэдээллийг зарласан бөгөөд уг бүрэлдэхүүний 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Олимпын Хөтөлбөр 2020-ийн шинэчлэлийн тодорхой үр дүн юм.

Спортын талбайд болон түүнээс гадуур ч Олимпизмын хөдөлгөөний бүх оролцогчдод жендэрийн илүү тэнцвэртэй байдлыг бий болгоход чиглэн ажиллаж байна. Энэхүү хүчин чармайлт нь дэлхийн нийт Ковид-19 цар тахалтай тэмцэж, түүнийг хор уршгийг арилгахаар ажиллаж буй энэ үед ч хэвээр хадгалагдаж байгаа юм. Өнөөдөр спортод болон спортын манлайлал дахь охид, эмэгтэйчүүд оролцоо урьд өмнөхөөс ч илүү чухал байгаа бөгөөд тэдний амжилт үнэлэгдэхгүй үлдэхгүй байх, мөн охид, эмэгтэйчүүд спортоор хичээллэх, спортын чиглэлээр ажиллах болон спортын тайлбайд тэгш өрсөлдөх боломжийг эдлэх явдлыг бүх нийтийн ирээдүйн хувьд бодит болгох нь чухал байна.

Олимпын Хөтөлбөр 2020-ийн дагуу ОУОХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг ОУОХ-ны Сонгуулийн комиссоос тэнцвэртэй төлөөллийг баталгаатай хангахын тулд хэд хэдэн чухал шалгуурын дагуу сонгожээ. Нэр дэвшигчид нь бүгд ОУОХ-ны Ёс зүйн комиссоос гаргасан шударга байдлын шалгуурын дагуу үнэлэгдсэн байна. Ёс зүйн комисс нь 1999 онд байгуулагдсан, спортын ёс зүйн асуудлыг эрхэлдэг хамгийн анхны спортын байгууллагын бүтэц гэдгээрээ онцлог бөгөөд түүний гол зорилго нь Олимпизмын хөлөдөөний ёс зүйтэй байх зарчмыг хамгаалах явдал юм. Ёс зүйн зарчмууд нь Ёс зүйн дүрэмд болон түүнийг хэрэгжүүлэх заалтуудад туссан байдаг ажээ юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.