Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

48

2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэл хийлээ.

Бие даан нэр дэвшигч Т.Бат-Оргил: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт явж байхдаа “Бие даагч нарыг битгий сонгоорой. Тэд нар хэн ч биш шүү" гэж Үндсэн хуулиа зөрчиж мэдэгдэл хийсэн. Яг энэ зарчмаараа сонгуулиа явууллаа. Сонгуулийн хууль ч Үндсэн хуулиа зөрчиж баталсан. Улаанбаатарт 35 мандат байх ёстойг 24 болгож үлдээгээд, бусдыг нь хөдөө орон нутагт шилжүүлснээс эхлээд Үндсэн хууль зөрчсөн. Би хэсэг нөхдийнхөө хамт ҮХЦ-д гомдол гаргасан. Цэцээс ямар ч эрүүл хүний ой тойнд багтахааргүй хариу өгсөн. Монгол Улсын Их хурал Үндсэн хууль зөрчсөн онцгой бөгөөд бүрэн эрхтэй гэсэн хариу албан ёсоор өгсөн. Монгол Улсад сонгуулийн тэгш эрх гэж байхгүй. Үүний хар гайгаар ийм нөхцөл байдалд хүрсэн. 2020 оны сонгууль нам ялах уу, улс ялах уу гэдэг л сонгууль явсан. 

МАН ялагдахынхаа алдад төрийн мөлхөө эргэлт хийж байна. 60 тэрбумын хэрэг төрийн эсрэг гэмт хэрэг. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, авсан ч байх. Гэтэл ил цагаан нотлох баримт нь байсаар байтал юу болж дууссан бэ. Хоёр жарайхааг сор залж шоронд хийж, томчууд нь юу ч болоогүй юм шиг УИХ-ын танхимд дөрвөн жил суусан. Одоо түүндээ омогшиж хар хайрцгаар улаан цайм луйвар хийж төрийн эрхийг булаан авч байна. Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөхгүй. Улаан цайм ийм лайврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Ямар ирээдүй биднийг хүлээж байна вэ. Тиймээс ард иргэддээ уриалж байна. Бид гарын үсэг цуглуулж эхэлнэ. Энэ УИХ-ын сонгууль хүчингүй. Ерөнхийлөгчдөө хандаж хэлэхэд “энэ бол таны ариун үүрэг. Монгол Улсын эв нэгдлийг хамгаалах нь Ерөнхийлөгчийн үүрэг шүү. Та үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэдэгт найдаж байна” гэлээ. 

Ж.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.