Шатахуун ачсан тээврийн хэрэгсэл онхолдсон осол дахин гарлаа Ноцтой мэдээ, Нийгэм 29-07-2020, 13:36 702 Хуваалцах Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон бас нэгэн осол Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн "Тогосын хоолой” гэдэг газар буюу сумын төвөөс баруун зүгт 8 км-т, Багануур дүүргээс баруун зүгт 38 км-т болжээ. Тухайн жолооч "Би Эм Си Си” ХХК-ийн "Норд бенз” загварын ачааны автомашинтай Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачин зорчиж явсан бөгөөд улмаар онхолдсоны улмаас 200-300 литр шатахуун асгарсан байна. Ослын тухай дуудлагыг өчигдөр /2020.07.28/ 08:15 цагт хүлээн авч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 30 минутын дотор очиж, шатахуун асгарсан 12 м2 тайлбайд элс асган саармагжуулан, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгож ажиллажээ. Иймд ард иргэд орон нутгийн замд зорчин явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 702 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-07-2020, 10:10 Зургаан тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хүн нас барсаны нэг нь хүүхэд байжээ… 14-02-2020, 14:20 16 тонн шатахуун тээвэрлэж яваад “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ… 14-02-2019, 15:29 ШАТАХУУН АСГАРСАН ХӨРСИЙГ ХУУЛЖ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ… 13-02-2019, 12:05 ШАТАХУУН АЧИЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ… 13-09-2018, 12:31 Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.