Шатахуун ачсан тээврийн хэрэгсэл онхолдсон осол дахин гарлаа

607
Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон бас нэгэн осол Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн "Тогосын хоолой” гэдэг газар буюу сумын төвөөс баруун зүгт 8 км-т, Багануур дүүргээс баруун зүгт 38 км-т болжээ. Тухайн жолооч "Би Эм Си Си” ХХК-ийн "Норд бенз” загварын ачааны автомашинтай Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачин зорчиж явсан бөгөөд улмаар онхолдсоны улмаас 200-300 литр шатахуун асгарсан байна. 
Ослын тухай дуудлагыг өчигдөр /2020.07.28/ 08:15 цагт хүлээн авч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 30 минутын дотор очиж, шатахуун асгарсан 12 мтайлбайд элс асган саармагжуулан, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгож ажиллажээ.
 
Иймд ард иргэд орон нутгийн замд зорчин явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>