Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан ганцхан шөнийн дотор хөгжихгүй

24

 

Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан ганцхан шөнийн дотор хөгжихгүй

 

Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан ганцхан шөнийн дотор хөгжиж бий болохгүй үүнийг ямагт та санаж яваарай. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан гэдэг бол нэг төрлийн чадвар юм. Энэхүү чадвар нь тодорхой цаг хугацааг зарцуулж, хөдөлмөрлөхөд хөгждөг зүйл.

Жишээлбэл:
Та үнэхээр сайхан булчинтай болох гэж фитнест очлоо гэж бодъё, та дасгал хийгээд ганцхан өдрийн дотор булчингаа хөгжүүлж чадахгүй. Хэдэн долоо хоног, сар гэх мэтээр урт хугацаагаар хичээллэсний үр дүнд хүссэн үр дүндээ хүрч чадна. Үүний адилаар сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааны булчин цаг хугацаагаар дамнан хөгждөг учраас ганцхан өдрийн дотор бий болох боломжгүй юм.

Тиймээс хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөө анги дээрээ зөв илэрхийлж, сургалтын орчинд илүү сайн давтаж, өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг хянаж байгаа, ойлгож байгаагаа мэргэжлийн хүнтэй хуваалцаж, хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх вэ?, хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнөө зөв таних вэ? гэдгээ ямар нэг мэргэжилтний тусламжтайгаар илүү сайн хөгжүүлнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.