А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

428

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр  шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн хүмүүсийн  давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан гурван хүний давтан шинжилгээ,  ажиглах байранд тусгаарлагдаж байсан найман  хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  "Өнгөрсөн хоногт 429 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>