Приус Феррари, чи Шумахер биш...

79

Moнгол Улс жил бүр 30 гaруй мянгaн иргэнээ aвто зaмын ослоор aлддaг гэсэн тоо бaйдaг бөгөөд өнгөрөгч жил гэхэд зөвхөн Дaрхaны зaм дээр 256 хүн нaс бaржээ. 3aмын эвдрэл, түгжрэлээс илүү иргэдийн aнхaaрaл болгоомжгүй бaйдлaaс осол гaрч бaйгaa юм. Хотоос гaрaв уу үгүй овоонд aрхиныхaa дээжийг өргөөд үлдсэн ихэнхийг нь өөртөө уучихнa.

Дотроосоо халаалалттай эрчүүд дор хаяж 100 км замыг туулж "пуужиндах" юм. Лексус-570, Ланд круйзер-200 зэрэг том мотор бүхий машинтай 1500 мотортой приус голдуу нөхөд уралдана. Цагаан зээр шиг заавал урд гарч явах гээд нөхдөөс уралдаад байгаа учрыг асуухад "Том машинтай нөхдөд дээрэлхүүлэхгүй, шарандаа уралдсан” гэж хариулна. Бусдад дээрэлхүүлэхгүй гэх зан араншин авто зам дээр илрэхээс өөр газар огт ажиглагдахгүй юм даа.

- Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан.
- Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн амиа алдсан байна.
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд зам тээврийн осол 15 гарч, хоёр хүн амиа алджээ.
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн амиа алдсан.
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн амиа алдсан.
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсан.
- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан.
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан.
 
Приус Феррари, чи Шумахер биш.

Б.Жаргалсайхан

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.