Монгол залуус дэлхийн холимог тулааныг донсолгож байна

78
 

Монгол залуус дэлхийн холимог тулааныг донсолгож байна

 

Америкийн холимог тулааны тамирчдын түүх болон тулаантай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хүргэдэг "Аsianmma” сайтын сэтгүүлч Монголын холимог тулаанчдын талаар нэгэн сонирхолтой нийтлэлийг бичжээ. "Монголчууд бөх, сумогоороо алдаршсан бол одоо холимог тулааны тамирчдаараа алдарших цаг болжээ... Монголын тулааны тамирчид дэлхийн холимог тулааныг донсолгож, Дэгестаны халааг залгах болжээ...хэмээн Монголын холимог тулаанчдын талаар бичсэн нийтлэлийг та бүхэнд онцлон хүргэе.

Дэлхий даяар алдаршсан холимог тулаанч болох Дэгастаны халааг Монголын тулаанчид болон дасгалжуулагчид үргэжлүүлж хувьсгал хийхээр тулалдаж байна. Энэхүү хувьсгалыг удирдаж, манлайлан зүтгэж яваа эрхэм бол дасгалжуулагч Зоркий буюу Улаанхүүгийн Зоригт. Тэрээр 10 жилийн өмнөөс дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Үнэндээ Монголд одоогоос 10 жилийн өмнөөс л "холимог тулаан” хэмээх ойлголт бий болжээ. Эхэндээ дөнгөж дөрөв, таван залуу бэлтгэл хийдэг байж. Анх тэд өөрсдийгөө холимог тулаанаар дэлхийд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй гэж боддог байсан ч  Н.Жадамбын ялалт бүхнийг өөрчилсөн юм. Тэрээр Монголын холимог тулаанчдаас хамгийн анх хөнгөн жингийн "ONE Championship”-д ялалт байгуулсан. Түүний ялалтын дараа Монгол тамирчид гялалзаж эхэлсэн гэж хэлж болно.

 

 

Жадамбаа анх 2004 онд Японы алдарт тулаанч Кид Яматотой халз тааран ялалт байгуулж, олонд танигдаж байсан юм.  Түүнээс гадна дэлхийн самбо бөхийн мөнгөн медальт М.Дорждэрэм 2009 онд холимог тулааны дасгалжуулагчаар ажиллаж, энэ спортыг хөгжүүлэхийн тулд рингний гадна "тулалдаж” явжээ. Түүний анхны тулаанчдын нэг бол Х.Амартүвшин. Тэрээр одоо 35 настай бөгөөд 20 жилийн өмнө жудо, болон самбо бөхийн тэмцээнд хүч үзэж эхэлсэн байна. Монголчууд эрэгтэй хүүхдээ багаас нь мал маллуулж, бөх барилдуулж өсгөдөг. Амараа ч үүний адилаар бага байхаасаа барилдаж өссөн нь түүний амжилтад нөлөөлсөн гэж хэлж болох юм. 

 

 

Дасгалжуулагчид шинэ тамирчдыг бэлтгэхийн тулд шаргуу зүтгэж, тамирчид ч бүхий л хүчээ дайчилсны эцэст Монголын тамирчид одоо дэлхийн холимог тулаанчдын хүчирхэг өрсөлдөгч болж чаджээ. Үүнд бас хэд хэдэн зүйл нөлөөлсөн.

Нэгдүгээрт, Монголын тамирчдын цусанд нь тулааны авьяас өвлөгдөн үлджээ. Учир нь тэдний өвөг дээдэс Чингис хаан. Хоёрдугаарт, тэдний өссөн орчин. Монгол бол маш эрс тэс уур амьсгалтай орон. Өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг бол, зундаа +30 хэм хүрэх нь ч бий. Эрс тэс уур амьсгал монгол хөвгүүдийг багаас нь идэр чийрэг, оюуны болон бие махбодийн хувьд хүнд сорилтыг даван туулах чадвартай, хатуужилтай эрс болгон өсгөдөг аж.

Гуравдугаарт, тэдний хэрэглэдэг хоол хүнс. Тэд органик хоол хүнс хэрэглэдэг. Өвөлдөө таван хошуу малынхаа махыг нөөцөлж хэрэглэдэг бол, зундаа айраг, цагаан идээ хэрэглэдэг. Таван хошуу мал нь ямар нэгэн химийн бордоогоор биш, газар дээр ургасан шим тэжээлтэй өвсийг иддэг тул хамгийн сайн чанарын махыг тэд хэрэглэдэг байна.

 

 

Энэ улсын бөхийн барилдаанаас сурах зүйл их. Зөвхөн сумогийн талбарт монголчуудын гаргасан амжилтыг харж болно. Сүүлийн 20 жилд ёкозүна цолны дээд зиндаанд барилдаж, түрүүлсэн таван бөхийн дөрөв нь монгол сумочид байсан. Дасгалжуулагч У. Зоригтын хэлж байгаагаар уламжлалт бөхийн олон техник, мэх тэдэнд байдаг аж. Тэрхүү мэхээ жудо, бөх, сумо барилдахад ашигладаг нь тэдний амжилтын үндэс гэж хэлж ч болох юм. 

Энэ талаар У.Зоригт хэлэхдээ "Бид бөхийн мэхийг UFC-ийн тулаанд ч ашигладаг. Цаашдаа ч  хэрэглэж, тулааны салбарыг улсдаа хөгжүүлнэ” гэжээ.

Монгол тулаанчдын гадаадад гаргасан амжилт маг их. Тухайлбал, Х.Амартүвшин, Д.Батгэрэлийг хэлж болох юм. Д.Батгэрэл гэхэд "ONE Championship"-д ялалт байгуулж байсан. Хөнгөн жингийн тулаанч З.Шинэчагт "ОNE Warrior Series”-д амжиллтай тулалдсаныхаа дараа таван удаа ялалт байгуулсан. Үүний зэрэгцээ Н. Мөнгөнцоож Солонгосын холимог тулааныг донсолгоод амжжээ. 20 жилийн өмнө Япончууд Монголчуудыг сумогийн талбарт дуудан гаргаж, тэдний генд хадгалагдсан авьяасын нээсэн.  Харин одоо тэд UFC-г донсолгох цаг ирлээ.

iSee.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.