Банш Батаагийнх удахгүй одонгийн хүүхдээ өлгийдөн авна

1085

Мөрөөдлийн театрын жүжигчин Д.Баттөмөр бидэнд уран бүтээлээрээ хэдийнээ танил болсон. Гэвч өдгөө тус театраа орхин чөлөөт уран бүтээлч болсон. Түүнийг Мөн үү, Тийм үү? гэсэн үгийг бидний дунд "брэнд” болтол дэлгэрүүлсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй.

Өөрийн бүтээсэн дүрээсээ болж  Банш Батаа гэх хочийг авсан нэгэн. Түүний хань түүнд гурван охин төрүүлж өгөн уран бэр болсон билээ.

Харин хосууд өдгөө одонгийн хүүхдээ хүлээн суугаа гэнэ шүү. Хөл хүнд эхнэртэйгээ хамт саяхан рекламанд тоглоод амжжээ.

Жүжигчин Бата гурван охин нь усны дусал мэт дуурайсан нь үзэгч фэнүүдийнхэн хайрыг улам татдаг хэмээдэг. Тэрбээр эхнэртэйгээ цайны газарт хооллож байхдаа танилцаж, хайрын романсаа үүсгэсэн түүхтэй аж. Өөрийнх нь өөдөөс өөртэй нь усны дусал шиг адилхан эмэгтэй сууж байхад нь анх хараад дурласан гэдгээ Батаа нуудаггүй билээ.

http://dorgio.mn/g/121352

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>