Deutsche Bank: Үймээний эрин эхэлнэ

376

 

Deutsche Bank: Үймээний эрин эхэлнэ

 

АНУ ба Хятадын сөргөлдөөн, коронавируст цар тахлын дараах хямрал, 2000-аад оны залуусын нийгэмд эзлэх үүрэг нэмэгдсэн зэргээс шалтгаалан дэлхийд эмх замбараагүй эрин ирж буйг  Deutsche Bank таамаглажээ.

Гэхдээ үймээн бүр муу байдаггүй. Шинэ цаг үе ирж байна гээд бид санхүүгийн активын худалдан авалтаас татгалзах ёсгүй. Учир нь ирэх цаг хугацаа нь өргөн цар хүрээтэй интервенци, зээлд хүргэнэ гэж банкны санхүүчид дүгнэжээ.

Банкны тайланд эмх замбараагүй байдлын гол үндэс болох найман гол сэдвийг дурджээ. Хүйтэн дайны хэмжээнд хүрч болзошгүй Хятад, АНУ-ын худалдааны дайн эдгээр сэдвийн тэргүүнд бичигдлээ. Дараагийн сэдэв нь цар тахлын дараах Европын эдийн засгийн зогсонги байдал болж байна. Мөн дэлхийн эдийн засгийн тэгш бус байдлын өсөлт, "нисдэг тэрэгний мөнгө” гэх бодлого энд багтаж буй.

Зургаад нь 2000-аад оныхонхон ба хөгшчүүдийн сөргөлдөөн байх бөгөөд залуучууд сонгуульд гол үүрэг гүйцэтгэх цаг ирэх ажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хурцдана. Мөн технологийн шинэ хувьсгал гарахыг Deutsche Bank үгүйсгэсэнгүй. Эцэст нь цар тахлын дараах эмх замбараагүй байдал арваад жил үргэлжилнэ гэж дүгнэжээ.

http://eagle.mn/r/76146

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>