Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

45

"Дэн буудал" нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүгийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нар хамтран БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 21 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ. Үүнд:

  • Дэн буудлуудын байр нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, орон сууцны 1 давхарт, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, халуун, хүйтэн усгүй, угаалгын өрөө, хоол үйлдвэрлэлийн өрөөгүй,
  • Цагаан хэрэглэл урагдсан, түлэгдсэн, стандартын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүлээгүй,
  • Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, дотоод хяналт шалгалтын ажилтангүй, ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдэд

"Их алтай трейд" ХХК-ийн "Хан", "Аяама-Аяама" ХХК-ийн "Ийгл", "Их тайжийн удам" ХХК-ийн "Их баялаг", "Азар-Эрдэнэ" ХХК-ийн "Смайл", "Оюу угтуул" ХХК-ийн "Найз, "Юу Би Эс Ар" ХХК-ийн "Мини" дэн буудлуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан даалгавар хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.