Ухань хот олон улсын анхны нислэгээ хүлээн авчээ

79

Ухань хот олон улсын анхны нислэгээ хүлээн авчээ

 

БЭЭЖИН.
 /TASS/. Коронавирусний халдварын тархалтын голомт болоод байсан Хятадын Хубэй мужийн Ухань хот цар тахлын улмаас долоон сар завсарласны дараа олон улсын зорчигч тээврийн анхны нислэгээ хүлээн авчээ.
 
 
 
Хятадын Төв телевизээр мэдээлснээр, Өмнөд Солонгосын агаарын тээврийн "T'Way Airlines” компанийн Сөүл-Ухань чиглэлийн нислэг орон нутгийн цагаар лхагва гарагт 10 цаг 48 минутад "Тяньхэ" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Онгоц үдийн цайны дараа буцсан байна. Сөүл-Ухань чиглэлийн нислэгийг лхагва гараг бүр долоо хоногт нэг удаа үйлдэх аж.
 
 
 
Уханьд ирсэн 60 зорчигчийг 14 хоног тусгаарлахаар тусгай зочид буудлууд руу илгээжээ. Одоогийн байдлаар Ухань хотын "Тяньхэ" нисэх буудал дотоодын 73 чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байгаа бөгөөд агаарын уг боомт өдөр бүр 500 орчим нислэг үйлддэг байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.