22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ Ноцтой мэдээ 14-01-2015, 11:19 1077 Хуваалцах Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас 22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ арга буюу нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ шатаасан этгээдийн энэ хэргийн талаар нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж. Хулгайчийн гарт хавтаст хэргийг нь атгуулах боломжийг олгосон цагдаагийн ажилтан ч байж болзошгүй гэж байна. Тухайлбал, хэргийн хамсаатнаар цагдаад дэмжлэг үзүүлэх ажилтнууд оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Хавтаст хэргээ цагдаагийн газрын байрны цонхоор орж авсан гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар шалгагдаж байжээ. Тэрбээр, хавтаст хэргээ шатаасан тухайгаа мөрдөн байцаагчид өөрийн биеэр очиж хэлсэн байна. Б.Баяр Эх сурвалж: Tumen.mn 1077 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 14-01-2015, 09:33 Цагдаагийн байгууллагын хамгаалалттай байранд хулгайч орж, 22 хавтаст хэрэг шатаалаа… 12-01-2015, 20:28 Тахиа, цацагт хяруу хулгайлан Вьетнам хүмүүст зардаг байжээ… 12-01-2015, 20:26 Б.Баатархүү: Хятад иргэдийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг саатуулсан… 12-01-2015, 20:13 АТГ сайд Д.Дорлигжавын өргөдлийг цагдаагийн газарт шилжүүлжээ… 15-08-2014, 15:52 Хүний амь аварсан цагдаа нарыг шагнав… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.