2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?
2020 оны 60 хувийг бид хөл хорио, хязгаарлалт дунд өнгөрөөжээ. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилд Евро бүсийн эдийн засаг жилийн 40 хувь, АНУ-ынх 32 хувиар агшсан байна. Хүмүүс хөл хорионд удаан тэссэнгүй. Хязгаарлалтууд хэсэгчлэн багасах тусам хөл хөдөлгөөн улам идэвхжиж эхлэв. Эдийн засаг ч ялгаагүй. Монгол Улсын хувьд 5 дугаар сараас нүүрсний экспорт нээж эхэлсэн ч эдийн засаг 2020 оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшжээ.
Гэхдээ танд дараах асуудлууд тулгарч байна уу?Таатай ажлын байр байна уу? Ажлын байрны зар хэр их байна вэ?Таны цалин өмнөх онтой харьцуулахад өссөн үү? Эсвэл та бонус авч чадсан уу?Таны цалин өсөөгүй үед худалдан авах бараа бүтээгдэхүүний өртөг өсөж байна уу?Та цахилгаан бараа, машин, орон сууц худалдан авахаа түр хойшлуулсан уу?