Асар ойр байрласан хос одой гарагийг нээжээ

440

 

Асар ойр байрласан хос одой гарагийг нээжээ

 

Одон орон судлаачид нарны аймгийн алс хязгаарт 2014 WC510 өвөрмөц хос одой гараг илрүүлжээ. Эл хоёр гараг бие биенээсээ асар ойрхон буюу ердөө 350 км зайд байрладаг байна. "Astrophysical Journal Letters” сэтгүүлд мэдээлснээр, хос одой гараг хоорондын зай гол төлөв нэг мянган км-ээс багагүй байдаг аж.

Хоёр жилийн өмнө АНУ, Канадын эрдэмтэд хамтран Хойд Америкийн бүх бүс нутагт нийт 56 "RECON” дуран авайгаас бүрдсэн сүлжээ байгуулж, Дэлхий Ван, Далай Вангийн тойрог замаас цаана байрладаг одой гарагс болон бусад сансрын биетийг судалж байна. Хоёр жилийн судалгааны үр дүнг шинжлэн судлах явцад 2011 онд нээсэн Далай Ван гарагийн тойрог замын цаана орших 2014 WC510 одой гараг одон орон судлаачдын анхаарлыг татжээ. Олон жилийн турш эрдэмтэд энэхүү гарагийг энгийн одой гараг гэж үздэг байсан ба 200 км голчтой энэхүү гарагийг гол төлөв мөснөөс бүрдсэн гэж таамагладаг байна. "RECON” дуран авайн сүлжээний авсан гэрэл зураг энэ нь өөр хоорондоо асар ойр зайд байрласан хос гараг болохыг харуулжээ. Эдгээр биетийн нэг нь 180 км, нөгөө нь 138 км голчтой гэнэ. Ингэхдээ эл хоёр биетийн хэлбэр ижилхэн аж. Түүнчлэн хос гарагийн гадаргуу бусад хос одой гарагуудыг бодвол илүү бараан тул эдгээр нь ер бусын үүслийн түүхийг гэрчилж байна гэж одон орон судлаачид таамаглажээ.

Цаашдын судалгаанууд эл хос одой гарагтай төстэй гарагс Далай Вангийн тойрог замын цаана хэр түгээмэл байдгийг тогтоож, хос сансрын биетийн үүссэн механизмыг ойлгох боломж олгоно гэж эрдэмтэд найдаж байна.

https://zindaa.mn/3elz

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>