Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

42

Өнөөдөр /2020.10.14/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ болон Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо /МҮСХНХ/ нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

ШӨХТГ-ын хувьд хэрэглэгчдэд чиглэгдсэн олон асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар олон нийтэд зайлшгүй шаардлагатайгаар хүргэх хэрэгцээ гардаг. Ингэснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зөрчлийн бууруулах зэрэг олон талын давуу талтай. Тухайлбал, өнгөрөгч өдрүүдэд гурил, талх, мах, сүү зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийсэн. Энэ нь нэг талын ахуйн нэгжүүдийн хяналт шалгалтын ажил явагдаж байгаа боловч, нөгөө талдаа хэрэглэгчдийн гомдлын дагуу ажиллаж байгаа юм. Тийм учраас хэрэглэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар иргэд зөв мэдээллийг хүрээн авснаараа дараа дараагын хэрэгжих алхмуудаа зөв тооцон ажилладаг.

Энэ хүрээнд өнөөдрийн санамж бичигт сэтгүүлчдийг мэргэшүүлэн, олон улсын хэмжээний хурал, хөтөлбөр сургалтад хамруулах болно.Түүнчлэн ШӨХТГ-аас гаргасан чиглэлийн хүрээнд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэхийн тулд шууд бичлэг хийн нарийвчлагдсан заалтаар хамтран ажиллах болсныг ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнээс тодруулсан юм.

Мөн хэрэглэгчдийн хамгийн их гомдол гаргаж буй сэргээгдэх эрчим хүчний зардлыг  тогны мөнгөн дээр тооцох асуудал бий. Үүнийг хуулиараа хэрэглэгчээр ав гэж заасан байдгийг хэрэглэгчид мэдэхгүйн үүднээс ШӨХТГ-т гомдол гаргах явдал цөөнгүй байдаг аж.

МҮСХНХ-ны ерөнхийлөгч Б.Мөнхдөл: “Өнөөдөр Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШАХТГ-тай нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд чухал шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо. Түүнчлэн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангахаас гадна, сургалт  зөвлөгөөн зохион байгуулах талаар санамж бичигт дурдсан байгаа” хэмээж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.