“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандсан юм.
Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялгийг зарж байна. Тэгсэн атлаа АМНАТ-т Оюутолгой тав, Эрдэнэт 16 хувийг төлж байна. Энэ мэт засах зүйл их байна. "Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой.
Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Бид арбитрын шүүхэд байр сууриа хамгаална. Мөн Европын холбооны шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Учир нь мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай.