Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

69

Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн дампуурлаа зарласан "Капитал" банкинд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг хаана явааг лавлалаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл түүний асуултад хариулахдаа "136 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр нь авах боломжгүй байгаа учраас "Капитал" банкны үл хөдлөх хөрөнгөнөөс авах саналаа өгсөн" гэлээ.

Ц.Мөнх-Оргил: -"Капитал" банкинд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг хаана байгаа вэ. Та нар шүүхэд өгсөн гэж байна. Тайландаа Монголбанкийг буруутгасан байна. Монголбанк дутуу ажилласан байх. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл "Капитал" банкинд байгаа мөнгөө татаж ав гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зөвлөсөөр байтал татаж авахгүй байсаар байгаад мөнгөө алдсан юм байна ш дээ. Одоо энэ мөнгийг буцааж авах ажил хаана, ямар шатандаа явж байна вэ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл: -"Капитал банкинд байсан 136 тэрбум төгрөг эрх хүлээн авагчдын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр нь гарсан. Хамгийн гол нь мөнгөн хэлбэрээр нь нөхөн төлөхөд бэрхшээлтэй байгаа. Бид саналаа өгсөн. Бидний саналын дагуу "Капитал" банкны үл хөдлөх хөрөнгүүдээс нь өгөх ажлыг зохион байгуулах байх.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.