Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ фитнессийн төлбөр 30 сая төгрөгийг улсаар төлүүлжээ

668

 

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ фитнессийн төлбөр 30 сая төгрөгийг улсаар төлүүлжээ

 

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн фитнессийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээллийг "Шилэн Цогоо” буюу иргэн Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүкдээ мэдээллээ.

Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулжээ. Мөн 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авчээ.

Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулсан байна. Нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлжээ.

Түүнчлэн тэрбээр "Интермэд" эмнэлэгт 10.500.000 төгрөгөөр урьдчилан сэргийлэх шинжилгээ өгчээ. 

 

http://www.zaluucom.mn/read/52c4eb68c

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>