Одоо байгаа УИХ богино настай...

100

Одоо байгаа УИХ богино настай...

 

Танин мэдэхүйн сэдвээр
 
SAPERE AUDE танхим нийтлэж байна! 
 
"Мэдлэгт шунах, мэдсэнээ түгээх эр зоригтой бай” "Дерзай знать”!
 
 
Танин мэдэхүй нь дотроо мэдээж олон чиглэлтэй, тэндээс нийгэм зүйн чухал чухал ухагдахуунд, мэргэжлийн судлаачийн хувьд тайлбар өгөхийг зорино, гэхдээ ОУ-ын түвшинд, НҮБ, ДЭМБ-ын порталууд, улс орнуудын үндэсний брифинг дээр сүүлийн үед олон дахин давтагдан хэрэглэж байгаа индекстерм (түлхүүр утга) ухагдахуун, ялангуяа коронавирустэй хийх "дэлхийн дайн"-ы тэмцэл дунд  эрдэмтэн судлаачдын дэвшүүлж буй шинэ концепци, идеа санаануудыг  голчлоно!
Манайд, ялангуяа эдийн засаг нийгэм зүйн үзэл баримтлалууд дээр ойлголтын зөрүү их байгааг харгалзан амьд жишээг УИХ-ын Чуулган, гишүүдийн үг илэрхийллээс авах нь зүгээр юмуу гэж төлөвлөсөн! Эхний удаад тодорхой нэр заахгүй, яваандаа заах л хэрэгтэй болох байх, гэхдээ хувь хүнийг доромжлохгүй, гүтгэхгүй, нэр хүндийг нь унагахгүй гэдэг зарчмыг хатуу баримтлах болно!
И.Цэрэнхүү пейжид УИХ-ын гишүүд олноор орж ирснийг бас харгалзсан байгаа.
Тодорхой ухагдахууныг тайлбарлах явцад замд  тааралдсан нэр томъёоны утгыг товчлон тайлж дунд нь хавчуурга оруулаад явна.
Энэ удаагийн дугаарт МАРГИНАЛИЗМ, ДЕВИАЦИ (deviation) гэсэн 2 ухагдахуунд тайлбар өгөхөөр шийдэв.Үндэслэлийг фундаментал ш/у-ы үзэл баримтлалд тулгуурлан орууллаа!
 
Фундаментал шинжлэх ухаан гэж юу вэ?
 
ФУНДАМЕНТАЛ ШИНЖЛЭХ УХААН
 
Фундаментал ш/у-нь  онолын болон эмпирик шинжилгээний үр дүнг ашиглан аливаа юмс  үзэгдлийн хэлбэр, байгууламж, бүтэц, бүрэлдэхүүн, чанар болон тэдгээрийн уялдаа харилцаа, зохицолдоог судлаад,  мэдлэгийн цогц дүгнэлт тайлбарыг танин мэдэхүйд оруулж ирдэг. Хэрэв үзэгдэл, үйл явцыг бүтэц, бүрэллэхүүн, хэлбэр дотоод мөн чанартай нь холбож тавьж чадахгүй байгаа л бол фундаментал ш/у-ы ойлголтгүй болж харагддаг. Энийг нийгэм зүйн алфавитгүй гэж хэлнэ.
Судлагааны үр дүнгээ цааш лавшруулж, тухайн үзэгдэл процес нь  бодит зүй тогтол, суурь зарчмуудтай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээд, цааш ахиулан, үйл явц, төлөв байдал хааш эргэхийг төсөөлөн таамаглал гаргаж болдог, энийг прогнозчлол гээд байгаа. Энд каузал аргыг хэрэглэнэ!
 
КАУЗАЛ АРГА
 
Энэ арга бидэнд учиир шалтгааны холбоосыг олоход тусалдаг, гэхдээ өнгөрсөнийг судлаж ирээдүйг тогтоохыг каузал гэхгүй, яг одоог тултал судлаад ирээдүйг тѳсѳѳлѳхийг хэлнэ.
Бибээр, жишээ нь каузал арга хэрэглэн 2017 оны эхээр:
1. Ерөнхийлөгчийн сонгуульд Баттулга ялна
2. МАН хагарна;
3.АН задрана;
4. УИХ тарах нөхцөл үүснэ гэсэн прогноз гаргаж байсан, ёсоор болсныг уншигчид мэдэж байгаа!
 
Яг өнөөдрийн улс төр нийгмийн амьдрал, цагийн байдлыг каузал  аргаар судлахаар одоо байгаа УИХ жишээ нь богино настай л гэж гарч ирдэг юм. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялж болох төсөөллиййг  каузал хэрэглэн бүр 2021 оны 1 сард хэлэх боломжтой болно!
 
Одоо үндсэн асуудал руугаа оръё!
 
МАРГИНАЛИЗАЦИ (marginalis)
 
Энэ бол нийгмийн үзэгдэл мөн, эль ухагдахууныг америкийн нэрт нийгэм зүйч Р.Парк одоогоос яг 100 жилийн тэртээ, 1920 онд анх томъёолжээ. Тэр үед, гаднаас маш их цагаач иргэд орж ирэн, тэдгээр хүмүүс  америкийн нийгэмд тогтнож байсан ѳвѳрмѳц соёл иргэншлийн чиг хандлагад дасан зохицож чадахгүй хэсэг бүлгийн сонирхол дагасан авир араншин гаргаж америкчуудын дургүйцэлтэй тулж, асуудал үүсч байжээ. Энийг нийгэм зүйчид судлан маргинализаци гэдэг ухагдахууныг анх хэрэглэжээ. Орчин үеийн ойлголтоор бол аливаа нийгэм, нийгмийн хэсэг бүлэг, шинээр үүссэн нѳхцѳл байдалтай түргэн дасан зохицож, маневрлаж чадахгүй, эсэргүүцэл үзүүлснээс үүдсэн зѳрчил, маргаан дээр маргинализаци гэсэн ойлголт гарч ирж байна. Манай улсад болж байгаа нийгэм эдийн засгийн тодорхой үзэгдлүүд дээр жишээ аваад үзэхээр тѳвдѳхгүй ойлгогдоно.
 
Тухайлвал, эдийн засгийг хѳгжүүлж байж гэмээ нь нийгэм хѳгжинѳ, мѳнгѳгүй байж яаж хүнээ хѳгжүүлэх юм бэ? Эхлээд эдийн засгаа тэлж хүчин чадалтай болсны дараа л хүнээ хѳгжүүлэх нѳхцѳл үүснэ. Яг ийм ойлголтоор олон жил явж ирсэн, нийгмийн сэтгэлгээ ийм байдлаар хѳдѳлбѳргүй хэвшиж тогтсон байгаа юм. Монгол Улсын тѳр ч ийм хандлагаар үйл ажиллагаа явуулдаг.
 
Гэтэл скандинавын орнууд, Дани, Австри улсууд яг урвуугаар эхлээд хүмүүстээ мѳнгѳ буулгаж, ѳрхийн үйлдвэрлэлийг өөрсдөөр нь хѳгжүүлж, тэндээс татвар авч тѳр хүчирхэгжих аргыг хэрэглэн иргэдийн тавлаг орчноор том том гүрнүүдийг хүртэл ардаа хол хаян түрүүлж, дэлхийд хамгийн чинээлэг иргэдтэй улсууд болон хѳгжив. Эндээс хѳгжил гэдэг нь үйлдвэрлэлийн гигант биш харин иргэд чинээлэг байхыг хэлдэг гэсэн ойлголт үүсэв.
Австрид нэг ч том үйлдвэр байхгүй, манай Эрдэнэт, Оюутолгой шиг гигант ерѳѳсѳѳ байхгүй, гэхдээ юмны үнэ манайхаас харьцангүй бага, цалин дунджаар 20 дахин их байна. Ѳр байхгүй, харин гаднаас 20 тэрбум евроны авлагатай улс. Ажил хийхэд ѳчүүхэн ч хүндрэл байхгүй, ажил хѳѳцѳлдѳнѳ гэдэг ойлголт ч байхгүй, чинээлэг иргэдийн амьдрал усны усгал гүехэн урсгал шиг хѳвѳлзѳн хѳврѳнѳ.
Ийм нѳхцѳл байдал, ялангуяа цар тахалтай холбогдон дэлхий даяар тогтож байна. Иргэдийн гар дээр аль болох их мѳнгѳ буулгах НҮБ-ын unprezitent project хэрэгжиж улс орнуудад Зѳвлѳмж ѳгч байна. Тогтмол орлогоггүй  400 мянган  ядууст их хэмжээний мөнгө олгон туршихад 80% нь ямар нэг юм хийхийг оролдсон гэсэн дүн гарсан байдаг.
Гар дээр нь мѳнгѳ ѳгѳѳд ажил, гол нь ѳѳрсдѳѳ амьдрах ухааныг шаардах шинэ нѳхцлийг ерѳѳсѳѳ ойлгож ѳхгүй, цэцэн хүмүүсийн хооронд зѳрчил маргаан үүссээр байна. Сумын иргэдэд мѳнгѳ ѳгѳѳд ѳрхийн үйлдвэр бий болгох, мах цагаан идээгээ айл ѳрхѳѳрѳѳ боловсруулж амьдрах нөхцөл олгохын оронд нѳгѳѳ л үхширтлээ дасч хэвшсэн хѳшүүн сэтгэлгээнээсээ салж чадахгүй, сум бүрд тѳр очиж үйлдвэр барьж ажлын байртай болгоод баяжуулчих л юм ярьцгаагаад байна. Энийг л маргинал сэтгэхүй гээд байна л даа.
 
ДЕВИАЦИЯ (deviation, deviant)
 
Aливаа нийгэмд тогтнож хэвшсэн ёс зүйн кодекс гэж байдаг, ёс зүйн тогтсон хэв хэмжээ ч гэж ярьдаг. Зарим нэг хувь хүмүүс нийгмийн энэ айхтар удамшиж тогтсон хэв хэмжээг эвдэн түрэмгийлэх араншин гаргадаг, энийг л дебиаци гээд байна, заримдаа вандализм гэх нь ч бий. Вандализм (vandalisme-фр) нь ил байдаг, зэрлэгдүү араншин!
 
Жишээ нь, монголчууд  хэзээнээсээ тѳрѳѳ түшиж залбирч шүтэж ирсэн ард түмэн, амьдралын хүнд үедээ тѳрѳѳ цорын ганц аврал гэж дотоод итгэл үнэмшлээрээ ханддаг, харилцдаг ийм л ард түмэн. Тѳрѳѳс олгодог тѳрѳл бүрийн халамжинд дасчихсан, ердийн хэв хэмжээ болоод тогтчихсон ийм л амьдралтай хүмүүс. Гэтэл сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд дуу дуугаа авалцан "халамж хавтгайрлаа” гэх гаж утгын дор халамж руу ханцуй шамлан дайрах болов.
 
Уг нь халамж олгоход гарсан жижиг сажиг алдаагар халамжийг бүхэлд нь цавчиж болохгүй жишээтэй л юм, гэтэл яг эсрэгээр...энийг л девиаци буюу вандализм гээд байна. Хүүхдийн мөнгө гэж хэзээнээсээ байсан, ямар утга учиртайг асуух ч хэрэггүй, олон хүүхэдтэй эх хүн бүр мэднэ, хүн ам зүйн чухал бодлого гэж ойлгохгүй ч утгы нь зөнгөөрөө мэдрэнэ.
Гэтэл төсвөөс халамжийг элдэв үндэслэлгүй үнлэслэл дурдан танах, хүүхдийн мөнгөнд цавчаа хийхийг илт санал болгоод  байгаа гишүүдийг ард түмэн ойлгохгүй!
Маргинализм байсаар байна, учир нь төр өөрөө МАРГИНАЛ юм. Вандалууд ч мөддөө зайлахгүй  бололтой!
 
 
 
Нийгэм зүйч, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.