Их Британид коронавирусийг хэдхэн секундын дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

95

Их Британид коронавирусийг хэдхэн секундын дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

 

ЛОНДОН. /BBC/. 
Тун удахгүй коронавирусний халдварт өвчнийг хэдэн цагийн дотор бус хэдхэн секундын хугацаанд илрүүлдэг оношлуур бий болж магадгүй байгааг туршилт харуулжээ. Коронавирусийг бүтэн оношлоход хэдхэн минутыг зарцуулах аж.
 
 
 
Вэльст бүтээсэн энэхүү оношлуур нь коронавирусийг амьсгалаар илрүүлж, тус өвчнийг хоромхон зуурын хугацаанд амьсгалын замын бусад халдварт өвчнөөс ялгах аж. Шинэ оношлуурын туршилтыг Шотланд, Германд явуулж, үр дүнг нь "Lancet” сэтгүүлд нийтэлжээ.
 
 
 
Шаардлагатай санхүүжилтийг олговол оношлуурын багаж 6 сарын дараа хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болно хэмээн тус оношлуурыг хөгжүүлэгч "Imspex Diagnostics” компани мэдэгдсэн байна. "Агшин зуурын энэхүү оношлуурыг эмнэлэгт төдийгүй янз бүрийн нөхцөлд ашиглах боломжтой юм гэж тус компанийг үүсгэн байгуулагч Санти Домингес мэдэгджээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.