Н.Энхтайван: Ван И, С.Лавров нар Монгол Улсыг ШХАБ-д элсээчээ гэсэн нь үнэн

77

Н.Энхтайван: Ван И, С.Лавров нар Монгол Улсыг ШХАБ-д элсээчээ гэсэн нь үнэн

 

Гадаад Харилцааны Сайд Н.Энхтайван мэдээлэл хийж, үүрэгт албаа хүлээн авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Энэ үеэрээ тэрээр: "Гадаад оронд байгаа иргэдээ татан авах чиглэлээр Гадаад Харилцааны Яам 91 оронд хүрч ажилласан. Би сайдаар томилогдсоныхоо дараа Монгол Улсад байгаа 26 орны дипломат төлөөлөгчийн тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, гадаадад байгаа манай улсын иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж,эх орондоо буцахад нь туслаарай гэсэн хүсэлт тавьсан. Мөн ОУШХБ-тай хамтран, тус байгууллагын зардлаар нутаг буцах зардалгүй болсон 120 иргэнийг эх орондоо авч ирсэн.
Гадаад Харилцааны салбарт ажиллаж буй нэр бүхий хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймээс дипломат албанд сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлж хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаар "Дипломат албаны дүрэм"-ийг шинээр баталсан. Уг дүрмийг хатуу нягт хэрэгжүүлнэ.
Түүнчлэн дипломат паспортыг цэгцэлж байна. Өнгөрсөн сард гэхэд л нийт 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат дугаартай машины чиптэй болгосон. Аль нэг дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй хүмүүс нэг сараас илүү хугацаагаар гадаадад зорчсон тохиолдолд дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яаманд мэдээлэх үүрэг хүлээнэ. Мөн Гадаад харилцааны нэр хүндийг өсгөх, нэмэгдүүлэх
Коронавирусийн нөлөөллийг багасгах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна" гэв.
Мөн сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ:
"ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд Ван И нар уулзах үеэрээ Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсэхийг санал болгосон нь үнэн. Үүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой.
Энэ онд манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөө гарсан. Энэхүү төлөвлөгөөнд дээд түвшний айлчлалууд багтсан бөгөөд энэ нь нууцын зэрэглэлтэй байдаг тул хаашаа хэзээ айлчлах вэ? гэдгийг нээлттэй хэлэх боломжгүй.
Энэ онд үүрэгт ажлынх нь хугацаа нь дууссан хэтэрсэн 7 орон, хугацаа нь болчихсон 10 гаруй оронд элчин сайд томилох шаардлагатай байгаа бөгөөд УИХ-д оруулж, шийдвэрлүүлнэ.
Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй орны Элчин сайдын томилгоо хийгдэнэ. Тэгэхээр нийтдээ энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх юм" хэмээсэн юм.
 
Ч.Явуухүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.