Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2015 оны урьдчилсан таамгийг бууруулав

1386

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн эдийн засгийн 2014 болон 2015 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг Дэлхийн банк /ДБ/ буурууллаа.

ДБ-ны хамгийн сүүлд гаргасан "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайлангаас үзвэл, тус банк 2014 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг өнгөрсөн оны зургадугаар сарын таамгаасаа 0,2 хувиар бууруулан 2,6 хувь, 2015 оныхыг 0,4 хувиар бууруулан гурван хувиар өснө гэж үзэж байна.

2014 онд эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас сул байсан нь Европын Холбооны бүс, Япон, Латин Америк, хөгжиж буй Европ, ялангуяа Оросын эдийн засгийн тааруу өсөлттэй зарим талаараа холбоотой гэж ДБ-ны Хөгжлийн хэтийн төлөв судлах газрын захирал Айхан Козе хэллээ.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>