“Ковид 19” вирусийн халдварын хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ

468

 

Монгол Улс хамгийн өнгөрсөн 3 дугаар сарын 10-нд анх удаа Ковид 19 вирусийн халдварын тохиолдлыг бүртгэсэн юм. Энэ бол дэлхий дахинаа өвчлөл эхэлснээс хойш 3 сар гаруйн хугацаанд хилээ хааж халдварыг тогтоож байсан билээ.

Хамгийн анхны тохиолдлоос хойш өнөөдөр хүртэл Монгол Улс 406 тохиолдлыг бүртгээд байна. Энэ хугацаанд нэг өдөр хамгийн их халдвар бүртгэгдсэн өдөр өнөөдөр болж байна. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 644 хүнд хийсэн шинжилгээнээс 24 тохиолдол батлагдсаныг ЭМЯ саяхан зарлалаа.

Үүнээс өмнө хамгийн олон нь 11 хүн нэг өдөр батлагдаж байсан юм.

Эх сурвалж: shuurhai.mn Б.ЗАЯА


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>