ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабаас мэдээлэл өглөө

581

ЦЕГ-аас өнөөдрийн нөхцөл байдлын талаар нийслэлийн болон орон нутагт ажиллаж буй холбогдох албаныхнаас мэдээллийг шууд дамжууллаа. Мөн хоногийн нөхцөл байдлын тоон мэдээллийг хүргэсэн юм.

Мэдээллээс харахад, 102 дугаарт ирсэн нийт гомдол мэдээллийн тоо болон хэрэг, зөрчлийн үзүүлэлт эрс буурчээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага энэ сарын 7-ны өдөр 147 ирсэн бол өчигдөр буюу энэ сарын 14-нд 39 болж буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7-нд 75 бүртгэгдсэн бол өчигдөр 14, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 7-нд 279 байсан бол өчигдөр 25 байжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>